Галын аюулгүй байдлын дүгнэлтийг цуцлах, хүчингүй болгох
3.1. Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагчийн албан ёсны шаардлагыг биелүүлээгүй, гал түймрийн зөрчил гарсан, галын аюулгүй байдлын шаардлага, дүрэм норм, стандартыг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу галын аюулгүй байдлын дүгнэлтийг дараагийн шатны гал түймрийн улсын хяналтын /ахлах, ерөнхий/ байцаагч цуцалж болно.
3.2. Цуцлагдсан, хүчингүй болгосон дүгнэлтийг сэргээж сунгахгүй. Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч дахин хяналт шалгалт хийж шалгалтын дүнг үндэслэн галын аюулгүй байдлын дүгнэлтийг шинээр олгоно. 3.3. Галын аюулгүй байдлын дүгнэлт нь галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм дүрэм зөрчигдсөнөөс үүдэн гарсан зөрчлийн болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй

