Шийдвэрлэх журам, хугацаа, бүрдүүлэх баримт бичиг, түүний загвар

Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 75 дугаар тушаалаар батлагдсан Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журмын дагуу     -Барилга байгууламжид галын аюулгүй байдлын дүгнэлт авахад иргэн, хуулийн этгээд нь дараах баримт бичгийг бүрдүүлж тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хүргүүлнэ. Үүнд:   2.2.1.Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах тухай албан хүсэлт;   2.2.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;   2.2.3. Газар олгосон тухай захирамж, кадастрын зураг;   2.2.4. Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан тухай Улсын комиссын дүгнэлт; /Барилгын тухай хуулийн 40.1.24-т заасны дагуу зөвшөөрөл шаардагдахгүй барилга байгууламжийн жагсаалтад орсон объект хамаарахгүй/   2.2.5. Барилга байгууламжийн гадна, дотор гэрэл зураг;   2.2.6. Иргэний үнэмлэхийн хуулбар;   2.2.7. Түрээсээр үйл ажиллагаа эрхлэх бол бол түрээсийн гэрээний хуулбар;    -Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх авто тээврийн хэрэгсэлд галын аюулгүй байдлын дүгнэлт авах хүсэлтийг тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагад, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд галын аюулгүй байдлын дүгнэлт авах хүсэлтийг гэрээт гал түймрийн улсын хяналтын байцаагчид дараах баримт бичгийг бүрдүүлж тус тус хүргүүлнэ. Үүнд:   2.3.1. Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах тухай албан хүсэлт;   2.3.2. Тээврийн хэрэгсэл, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн гэрчилгээний хуулбар;   2.3.3. Тээврийн хэрэгсэл эзэмшигч нь байгууллага бол байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;   2.3.4. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар;   2.3.5. Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хуулбар;   2.3.6. Тээврийн хэрэгсэл, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний гадна, дотор гэрэл зураг зэргийг тус тус бүрдүүлнэ.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *