Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа

Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн албан хүсэлт, холбогдох баримт бичгийн дагуу хяналт шалгалтыг батлагдсан хяналтын хуудас эсхүл шалгалтын тэмдэглэл хөтлөн зохион байгуулж шалгалтын дүнг үндэслэн Галын аюулгүй байдлын дүгнэлтийг дараах байдлаар олгоно. Үүнд:

2.1.1. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын галын аюулгүй байдлын дүгнэлтийг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан бүтцийн нэгжийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягтыг хөтөлж 1 жилийн хугацаатай;

2.1.2. Гал түймрийн онц аюултай барилга байгууламжийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягтыг хөтөлж 1 жилийн хугацаатай;

2.1.3. Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх авто тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарын серийн дагуу орон нутгийн Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч, Улаанбаатарын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягтыг хөтөлж 1 жилийн хугацаатай;

2.1.4. Гал түймрийн аюултай 1, 2, 3 дугаар зэргийн барилга байгууламжид тухайн орон нутгийн Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч энэ тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягтыг хөтөлж 2 жилийн хугацаатай; 2.1.5. Гэрээт гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч гэрээгээр ажиллаж байгаа байгууллагын барилга байгууламжид хяналт шалгалтыг зохион байгуулж гал түймрийн эрсдэлийн зэрэгт тохируулан энэ тушаалын хоёр, гуравдугаар хавсралтаар батлагдсан галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягтыг хөтөлж 1, 2 жилийн хугацаатай тус тус олгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *