Тус газрын орон тооны бус биеийн тамир, спортын зөвлөлөөс Онцгой байдлын ерөнхий газрын даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, 2024 онд дэвшүүлсэн байгууллагын эрхэм зорилтын хэрэгжилтийн хүрээнд алба хаагчийн биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлтийг шалгаж, үнэлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор бие бялдарын шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалтыг ЗХЖШ-ын даргын 2017 оны А/505 тоот тушаалаар батлагдсан “Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт”, цэргийн биеийн тамирын зааврын дагуу спортын зөвлөлийн гишүүд туухай өргөх /эрэгтэй 24кг, эмэгтэй 16кг/, 2 дугаар цогцолбор дасгал, 100 метр, 1000 метрийн гүйлт, гранат шидэх төрлүүдээр зохион явуулж, биеийн зохистой харьцааны үнэлгээ хийж, үр дүнг тооцож ажиллалаа.

